-
2024 оны 10 сарын 02
Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хоум” Плазагийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд хэсгийг 10 дугаар сарын 5-ны өдрийн 23:00 цагаас 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
-
2024 оны 10 сарын 02
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан өнөөдөр (2024.10.02) гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 26 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
2024 оны 10 сарын 02
Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, ил тод нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой "Mining week & Minepro-2024" арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Уламжлал болгон зохион байгуулагддаг Уул уурхайн долоо хоног арга хэмжээ энэ жил хамрах цар хүрээгээ тэлж чуулга уулзалт, үзэсгэлэн хэлбэрээр зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.
-
2024 оны 10 сарын 02
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад ус ихээр тогтдог, ус зайлуулах шугам хоолойгүй байсан. Тиймээс 450 метр ус зайлуулах шугам угсарч, борооны усыг насосоор шахаж зайлуулах станц байгууллаа.
-
2024 оны 10 сарын 02
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойг тохиолдуулан “Нийслэл-385” менторшип хөтөлбөрийг зохион байгуулж буй.
-
2024 оны 10 сарын 02
Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйл болох Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйлд Монгол Улсын стандартаар тогтоосон экологийн өндөр ангиллаас доош ангиллын, эсхүл уг ангиллын стандартын шаардлага хангаагүй автобензин, дизель түлшийг жижиглэнгээр худалдан борлуулахыг хориглоно гэж заасны дагуу Евро-5 стандартын шатахууныг ашиглах эрх зүйн орчин бүрдсэн байна.
-
2024 оны 10 сарын 02
Төслийг АНУ-ын Төрийн департментийн Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байна
-
2024 оны 10 сарын 02
Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, "Миний Хайпермаркет" дэлгүүрийн хойно иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу хот төлөвлөлтийн норм, дүрэм хангаагүй барилга байгууламжид хяналт шалгалт хийж, барилга угсралтын үйл ажиллагааг түр зогсоолоо.
-
2024 оны 10 сарын 02
Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан нийтийн тээврийн 7 чиглэлийг түр хугацаанд өөрчиллөө.
-
2024 оны 10 сарын 02
Цахилгааны төлбөрийн баримтаа НӨАТ-ын урамшууллын цахим системд автоматаар бүртгүүлэх боломжтойг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ (УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
-
2024 оны 10 сарын 02
Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр зэрэг авто замын боомтууд энэ сарын 1-7-ны өдрүүдэд ажиллахгүй болохыг хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.
-
2024 оны 10 сарын 02
Өнөөдрийн байдлаар дараах гурван байршилд зам засварын ажил үргэлжилж байна.
-
2024 оны 10 сарын 02
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Монголын Үндэсний их сургууль нь үндсэн барилгынхаа зүүн талд зөвшөөрөлгүй дөрвөн давхар карказ босгон, ойр орчмын оршин суугчдын орц, гарцыг хаажээ.
-
2024 оны 10 сарын 02
Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
-
2024 оны 10 сарын 01
Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд есдүгээр сарын 27-ноос 31 ширхэг угсраа автобусыг ээлжээр оруулж ирж байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн автобуснууд “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлд үйлчилгээнд явж байгаа юм. Шинэ урт автобусны үйлчилгээ, чанарын талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргалаас тодрууллаа.
-
2024 оны 10 сарын 01
Газар хөглөрсөн модны навчсыг шууд шүүрдэж хаялгүй, хамж шатаалгүй түүж аваад муудаж доройтсон хөрстэй газарт дэвсээрэй.
-
2024 оны 10 сарын 01
Цаг уурын байгууллагаас ургац хураах үеийн цаг агаарын нөхцөлийн зөвлөмж гаргажээ.
-
2024 оны 10 сарын 01
Умард мөсөн далай болон түүний ойр орчмын тэнгисүүдээр тархан амьдардаг баавгайн нэгэн төрөл болох цагаан баавгайг анх 1774 онд Константина Жонн Фипс тодорхойлж байжээ. Дэлхийн хуурай газрын хамгийн том махан идэштэн бөгөөд Кодяк баавгай, цагаан баавгай хоёр хуурай газрын хамгийн том махчинд тооцогддог.
-
2024 оны 10 сарын 01
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2024 оны 09 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд тус төвд биечлэн ирж уулзсан 21 иргэн, 11-11 утсанд ирсэн 46 нийт 67 өргөдөл, гомдол, саналыг бүртгэлжүүлэн хүлээн авлаа.
-
2024 оны 10 сарын 01
2024 оны намрын улирлын мод тарих арга хэмжээг аравдугаар сарын 5-26-ны өдрийг дуустал зохион байгуулахаар болсныг НБОГ-аас мэдээлжээ.