-
2024 оны 10 сарын 31
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр арваннэгдүгээр сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
-
2024 оны 10 сарын 31
Монгол Улсын хилийн зарим боомтыг ирэх сард хоёр удаа түр хаана.
-
2024 оны 10 сарын 31
Хулууны найрлагад пектин каротин нь шар луувангаас илүү агуулагдах ба 100гр жимсэнд нь 82-92гр ус, 1.5-2гр уураг, 0.1-0.45гр тос, 3-4гр саахар, 15-25мг С аминдэм байдаг хэмээн тогтоожээ.
-
2024 оны 10 сарын 31
Ямааны годрон өвчний гаралтын шалтгааныг тогтоох, өвчний үүсгэгч ялган өсгөвөр гаргах, тандалт шинжилгээний арга зүй боловсруулах, эрсдэлтэй бүс нутагт тандалт зохион байгуулах талаар Ерөнхий малын эмч орон нутагт ажилласан ажлын хэсэг, УМЭАЦТЛ, МЭХ-ийн судлаачидтай зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
-
2024 оны 10 сарын 31
Мөн Баруун турууны даваа, Ар гүнтийн давааны халтиргаа гулгааг арилгахаар тусгай зориулалтын машин техникээр цэвэрлэх ажил үргэлжилж байна.
-
2024 оны 10 сарын 31
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан.
-
2024 оны 10 сарын 31
Бидний хийж байгаа ажил нэг алхам урагшлаад хоёр алхам ухарч байгаатай яг адилхан
-
2024 оны 10 сарын 31
Франц Улсын Гадаад хэргийн яамны хөрөнгө оруулалтаар “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” олон улсын байгууллага Хот, хөдөөг махны өртгийн сүлжээгээр холбох төслийн хүрээнд “Махны өртгийн сүлжээг хөгжүүлэх нь" сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Баянхонгор аймагт зохион байгууллаа.
-
2024 оны 10 сарын 31
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Д.Энхтуяа нар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллав.
-
2024 оны 10 сарын 31
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Номингийн 2024 оны 10-р сарын 28-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын захирлын албан тушаалд МУГЖ Д.Алтанхуяг түр томилогджээ.
-
2024 оны 10 сарын 31
Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ
-
2024 оны 10 сарын 30
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 10 ортой хүүхдийн амбулаторийн эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа. Эмнэлгийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх юм
-
2024 оны 10 сарын 30
Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалт өнөөдөр Арабын Бүгд Найрамдах Египт Улсын Кайро хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд 24 гишүүн орны 60 гаруй төлөөлөгч оролцож байна.
-
2024 оны 10 сарын 30
Хууль зүйн байнгын хорооны харьяа Хүний эрхийн дэд хорооны хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр эхэлж, Хүний эрхийн дэд хорооны 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
-
2024 оны 10 сарын 30
Энэ бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 2-нд Их эзэн богд Чингис хааны төрсөн өдөр тохионо.
-
2024 оны 10 сарын 30
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлнэ” гэж туссан.
-
2024 оны 10 сарын 30
Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй тонн, үйлдвэрийн бүсэд 7596 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
-
2024 оны 10 сарын 30
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд II компакт гэрээг байгуулж, Монголын Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг 2021-2026 онд хэрэгжүүлж байна.
-
2024 оны 10 сарын 30
Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус Туул голыг бохирдуулж, бохирдлоос үүссэн үнэр Хан-Уул дүүргийн 10, 12 дугаар хорооны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тухай мэдээлэл иргэдээс ирсэн.
-
2024 оны 10 сарын 30
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө.