Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, ням гаргийн үдээс хойш АНУ-ын Пенсильвани мужийн Ланкастер тойргийн тэтгэврийн нийгэмлэгийн зогсоол дээр жижиг онгоц осолдож, онгоцонд байсан таван хүн гэмтэж, арав орчим тээврийн хэрэгсэл сүйджээ.
"Нэг хөдөлгүүртэй "Beechcraft Bonanza" онгоц 15:18 цагийн орчимд Манхайм хотхоны тэтгэврийн нийгэмлэгийн эзэмшил газар дээр осолдсон" гэж Манхайм хотхоны гал түймрийн дарга Скотт Литл ням гаргийн орой болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Онгоцонд таван хүн байсан бөгөөд тэднийг орон нутгийн эмнэлэгт хүргэжээ. Арав орчим машин эвдэрч, тав нь бүр мөсөн сүйдсэн гэж албаныхан хэлэв. Тэтгэврийн нийгэмлэгийн барилгад ямар ч эвдрэл гэмтэл гараагүй, тэндээс гэмтсэн хүн байхгүй аж.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)