Монголд мэргэжлийн театрын урлагийн хөгжүүлэхээр урагшилж буй "Орфей" театрын таван жилийн ой энэ онд тохиож байна. Тэд таван жилийнхээ ойн хүрээнд өөрсдийн амилуулсан таван сонгодог жүжгийг театрын тайзнаа дахин амилуулахаар төлөвлөжээ. Таван жилийн тойрог Үй Хуагийн "Амьдрахуй" бүтээлээс сэдэвлэсэн ижил нэрт "Амьдрахуй" постдрамын жүжгээр энэ сарын 27-ний өдрөөс эхлэх юм. Тус жүжиг тогтнолын ордны их танхимд тоглогдох агаад тасалбарыг ЭНД дарж, худалдан авах боломжтой.