ОХУ Украинд халдсаныы дараа хөрш хоёр орны харилцаа таагүй болсонтой холбогдуулан Оросын Зөвлөлтийн удирдагч Владимир Ленинд зориулсан Финланд дахь музей шинэ нэр, үзмэртэйгээр дахин нээгдлээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хаагдсан Тампер дахь Лениний музей энэ сард дахин нээгдсэн бөгөөд "дипломат нот бичиг" гэсэн Финланд үгийг илэрхийлдэг "Nootti" нэрээр дахин нээгдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл уг музей дахин В.Лениний түүхийг хөндөхгүй аж.
Дэлхийн II дайны дараа буюу 1946 онд анх нээгдэхдээ энэ музей нь дайны дараах найрамдлын бэлгэ тэмдэг болж байсан юм. Музейг байгуулахад энэ байршлыг сонгосон учир нь Тампере хот Ленин, Сталин хоёр залуу коммунист удирдагчдын хувиар анх уулзсан газар учраас. Хүйтэн дайны үед энэ нь дипломат харилцааны газар гол газар болсон бөгөөд 2016 онд Лениний амьдралын оронд Зөвлөлтийн түүхийг харуулах үүднээс музейг шинэчилж байсан удаатай.
Гэвч шинэ дайны нөхцөл хоёр орны харилцаа дахин тасрах шалтгаан болж, тус музейд эрс шинэчлэл хийх шаардлагатай гэж үзээд барилгыг нь ашиглан цоо шинэ музей байгуулахаар шийджээ. Орос 2022 онд Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Финланд улс маш хурднаар НАТО-гийн гишүүн болсон юм.
Музейн захирал Калле Каллио хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Лениний нэр хүнд дарамт болж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ нь тийм ч сайн брэнд, төрх байхаа больсон. Музей ямар үүрэгтэйг хүмүүс ойлгох хэрэгтэй. Тиймээс бид музейг хааж, цоо шинэ музей болгон "Ноотти" нэрээр үргэлжлүүлэхээр шийдсэн гэжээ.
Шинэ музейд 1917 онд Оросын эзэнт гүрний задрал ба Финляндын тусгаар тогтнол, хилийн зөрчилдөөн, хоёр талын иргэний дайн, Сталины терроризмын үеийн Зөвлөлт Финляндчуудын хувь заяа, өвлийн дайн, Финляндын Гитлертэй холбоотой түүх, хоёр талын худалдаа, соёлын харилцаа зэргийг харуулсанг үзэсгэлэнгүүд дэлгэгдэнэ.
Үзэсгэлэнгийн дунд хоёр улсын харилцаа хөгжиж буйг харуулсан зураг, бичвэр, видео бичлэг, түүхэн олдворууд багтжээ. Музей нь Финланд, Оросын түүхийг хоёуланг нь харуулахыг зорих боловч Оросын Засгийн газар болон Оросын музейнүүдтэй хамтран ажиллахгүй аж.
Л.Баяр