Талбайн теннисийн ерөнтөнцөд Новак Жокович маш ховор хожигдож, босоо явсан үе саяхан. Гэвч 37 настай тэрбээр өнгөрсөн бямба гарагт Индиан Уэллс хотноо болсон "BNP Paribas Open тэмцээнд" Ботик ван де Зандшулпад 6:2, 3:6, 6:1-ээр хожигдсоноор 2018 оноос хойш анх удаагаа, 2008 оноос хойш хоёр дахь удаагаа дараалан хожигдож үзлээ.
“Сүүлийн хоёр жил миний хувьд бүх зүйл өөр болсон нь ойлгомжтой. Хүссэн хэмжээндээ тоглохын төлөө тэмцэж байна” гэж 24 удаагийн их дуулга тэмцээний аварга тэрбээр хоёрдугаар тойрогт хожигдсоныхоо дараа сэтгүүлчдэд ярьжээ.
2023 оны давамгайлсан улирлаас хойш буюу хуанлийн их дуулгад түрүүлж, эрэгтэйчүүдийн рекордыг шинэчлэн тогтоосky Жокович 2024 оны Парисын Олимпод аваргалсан билээ.
Л.Баяр