ИЗНН-ын гишүүд эрх баригчдад шаардлага хүргүүлж байгаа талаар тус намын дарга Б.Батбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс бол улс орноо хөгжүүлэхийн төлөө нэр дэвшиж буй хүмүүс гэж бид ойлгож байгаа. Гэтэл тэдгээр нэр дэвшсэн хүмүүс маань тайлан, аудит өгсөн өгөөгүй гэх асуудлаар торгуулд орох нөхцөл үүсэж байна. Иймд ИЗНН-аас нэр дэвшигчдийн холбоог санаачлан байгуулна. Иймд хамтран ажиллахыг уриалж байна. УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн хүмүүс хамтран энэ холбоог байгуулж, улс орныг өөрчлөхөд хамтран ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ИЗНН ажиллана" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)