Монгол улсын хэмжээнд шүдний өвчлөл нэмэгдэж буй. Тэгвэл улсын эмнэлгүүд өнгөрөгч баасан гарагаас эхэлж шүдний эмчилгээг насанд хүрэгчдэд төлбөртэй хийж эхэлсэн байна.
Улсын хэмжээнд 2022 оноос эхлэн иргэдийг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн байдаг. Үүнд 0-18 насны хүүхдүүдийг хамруулж буй. Хүүхдийн эрт илрүүлгээр хүүхдүүдийн амны хөндийн өвчлөл хамгийн өндөр хувьтай гарсан байна.
Тухайлбал нэг настай хүүхдийн аманд 8-12 шүд байх ёстой бол үүний 50 орчим хувь нь өвчилсөн байжээ.
Сэтгэгдэл (2)