Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч мэдээлэлдээ "Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарласнаасаа хойш юм идээгүй 52 цаг болж байна. 461-р хорих ангид өлсгөлөн зарлах хүсэлтээ өгч, шинжилгээ өгсөн. Шинжилгээгээр бөөрний архаг дутагдалтай гэж гарсан учир эрсдэлтэй гэж дүгнээд түүний хүсэлтийг хүлээж аваагүй ч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарласан. Одоогоор хаван ихтэй, бөөр нь өвдсөн, нойргүйдэлд орсон байгаа. Чийгтэй, нарны тусгалгүй хүйтэн өрөөнд юм идэхгүй байна гэдэг хүнд. Ядарсан, тамир тэнхээгүй болсон, дуу нь цаашаа орсон байдалтай байна" гэж дурдлаа.
Сэтгэгдэл (2)