Зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал CO2-ын оронд CO үүсдэг. Энэ нь угаарын хий юм. Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг.
Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:
- Толгой өвдөх
- Огиулж бөөлжих
- Ханиалгах
- Ядарч сульдах
- Гуйвж дайвах
- Ухаан балартаж унах
Угаарын хийгээр хордсон хүний гол эмчилгээ бол хүчилтөрөгчөөр амьсгалах юм. Угаарын хийн хордлогын үед анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ.
- Угаартай орчноос агаарт гаргах
/Биеийг хучиж гаргах, дулаан байлгах, халуун бүлээн шингэн уулгах/
- Унтуулахгүй байх
/Спирт үнэртүүлэх, нүүр рүү нь хүйтэн ус шүрших зэргээр сэрээнэ/
- Ам, хамар, залгиурын салстыг цэвэрлэх
/Амьсгалын зам чөлөөлөх, хэл өргөх, хуруу болон савханд ороосон самбайгаар цэвэрлэх/
- Шаардлагатай тохиолдолд хиймэл амьсгал, зүрхний иллэг хийх
- Эмнэлэгт яаралтай хандах