Орхон аймгийн ХАБ-ын эрүүл мэндийн төв хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэж, ХАБЭА-н нөхцлийг сайжруулсан шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг шагнаж урамшууллаа.
Манай компани ХНХЯ, ХАБ-ын эрүүл мэндийн төвөөс үйл ажиллагааны онцлогт нийцүүлсэн эрсдэлтэй ажлын байрны болон тусгай сургалтын эрхийн гэрчилгээг авч, үйл ажиллагаагаа тогтмолжуулан, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж ердийн өвчний тохиолдлыг бууруулж чадсанаар энэхүү шагналын эзэн болсон байна.