Сүүлийн жилүүдэд Монгол бөхөнгийн тоо толгой цөөрч байгаа нь бэлчээр, усны нөөц хомстож байгаагийн илрэл хэмээн судлаачид хэлж байв. Монгол бөхөнд заналхийлж буй аюул нь мөн л хууль бус агнуур, халдварт өвчний эрсдэл юм.
Монгол бөхөн сүрэглэн явж, бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан хөрсийг сийрэгжүүлж, хорголоороо говь цөлийн хөрсийг борддог БОУАӨЯ-аас мэдээлжээ.