2024 оны III улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.
Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөг буцаан олгосон байна. Харин энэ удаад 1 сая 200 гаруй иргэнд 91 тэрбум төгрөгийг олгох аж.
НӨАТ-ын буцаалтын мөнгөөрөө иргэд авто тээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой байдаг. Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголты мөнгө энэ сарын 30-ны дотор иргэдийн данс руу шилжүүлнэ гэж Сангийн яамнаас мэдээлэв.