Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдах “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн хэрэгжилт” хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголд хүргүүлж, эдгээр 47 иргэдийн талаар холбогдох мэдээллийг хийж, санал танилцуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд холбогдох албан хаагчдын хамт Эрүүдэн шүүлт хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо НҮТББ-ын төлөөлөлтэй санал солилцох уулзалт зохион байгууллаа.
Эрүүдэн шүүлт хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо НҮТББ нь 2012 оноос хойш эрүү шүүлтэд өртсөн, хилсээр хэрэгт шийтгэгдсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх нь зөрчигдсөн гэх 47 хохирогчдын гишүүнчлэлтэй бөгөөд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хохирол, нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх талаар Комисст 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан санал хүсэлтийг хүлээн авч холбогдох ажиллагааг хийж байгаа юм.
Өчигдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус төрийн бус байгууллагын гишүүдийн төлөөлөлтэй 4 удаагийн уулзалт зохион байгуулж мэдээлэл солилцож, шийдвэрлэх боломжийн талаар ярилцжээ.
Эх сурвалж: МУХЭҮК