Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 5, гал түймрийн 44 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Алба хаагчид 74 иргэний аюулгүй байдлыг хангаж, 3 тэрбум 910 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Гэвч гал түймэрт өртөж 2 иргэн түлэгдэж, 1 иргэн нас баржээ. Иймд айл өрхүүд пийшин, зуухны галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж НОБГ-аас мэдээлжээ.