E Mongolia систем өнөөдөр 13.00-22.00 цагийн хооронд түр ажиллахгүй. Энэ хугацаанд системийг сайжруулах учир хязгаарлаж байгаа юм байна.
Одоогийн байдлаар E Mongolia системийн 4.0 хувилбар хэрэглээнд нэвтрээд буй. Жил орчим хугацааны давтамжтай системийн шинэ хувилбарыг ашиглалтад оруулдаг. 3.0 хувилбарын хувьд одоогоос жилийн өмнө танилцуулагдаж байсан.
Харин 2020 оны аравдугаар сард анх нээлтээ хийж байв. Өнөөдөр E Mongolia-д төрийн 86 байгууллагын 1223 үйлчилгээ нэвтэрч, 1.8 сая хэрэглэгчтэй болоод байгаа юм.
Сэтгэгдэл (3)