Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө ихэнх нутгаар хүйтэн хонох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.
2024 оны 10-р сарын 25-ны 20 цагаас 10-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -15...-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
2024 оны 10-р сарын 27-ноос 2024 оны 10-р сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 27-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Аравдугаар сарын 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
Сэтгэгдэл (1)