УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Намууд амлалтаасаа буцаж байгаа нь маш муу зүйл. Манай нам ч ялгаагүй.
Энэ төсвөөс ард түмний амьдралд наалдацтай зүйл гарахгүй.
Халамжаар амьдардаг нийгэм байж болохгүй. Аж ахуй нэгжүүдийн хувьд их хүндэрнэ.
Ямар нэг зүйл хийхэд мөрөөдлийн жагсаалтаа бичиж болно. Хоёрдугаарт, боломж нөхцөлөө заавал судална. Гуравдугаарт, алийг нь нэгдүгээрт хийх вэ гэдгийг ярих ёстой.
Ард түмнийхээ ахуй амьдралд нэмэр болсон зүйл хийх хэрэгтэй. 14 мега төслийг нэг бүрчлэн ярих ёстой. Манай засгийн газар бүх аймгуудын Улаанбаатартай холбох автозамыг барьсан. Одоо аймгийн төвүүдийг хооронд нь холбох автозамыг барих ёстой" гэв.
Д.Батчулуун