Монгол Улсын Их Сургуулийн Утга зохиолын нэгдлийн ээлжит шүлгийн түүвэр болох "Зүймэл улирал" номын нээлт болон яруу найргийн чөлөөт уншлага өнөөдөр буюу аравдугаар сарын 25-ны 19 цагт "Emmaus" кафед болно.
"Зүймэл улирал" нь монголын уран зохиолын эрдэнэ мэт туурвигчдын залуу насны гэрэлт шүлгүүдээ дуудаж асан 80 жилийн түүхт "Утга зохиолын нэгдэл"-ийн хамгийн отгон шүлгийн түүвэр юм. Энэхүү түүвэрт "Утга зохиолын нэгдэл"-ийн 17 гишүүний шүлэг багтжээ. Нээлтийн өдөр эл номыг хямдралтай үнээр авах боломжтой юм.