Төв аймгийн иргэд орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Төв аймгийн Ардчилсан намын ИТХ-ын сонгуулийн хорооны дарга Л.Төмөрчөдөр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "ИТХ-ын сонгууль эхлэх үеэс л аймгийн сонгуулийн хороо хууль зөрчиж эхэлсэн. Тухайлбал, ТУЗ-ын гишүүн, даргаар ажиллаж байсан нэр бүхий дөрвөн хүнийг МАН нэр дэвшүүлсэн. Үүнийг бид бүхэн сонгуулийн хороонд хэлсэн ч хууль шүүхийн байгууллагад ханд гэсэн. Сонгуулийн хорооны дарга бол Зуунмод сумын ИТХ-ын даргын эхнэр байгаа юм. Харилцан хамаарал бүхий этгээд.
Өнгөрсөн 102 жилийн түүхэнд МАН 98 жилд нь засагласан. Ардчилсан нам дөрвөн жил засагласан. Ардын намын захиалгаар ажиллаж буй Сонгуулийн хороо болон сонгуулийн хорооны гишүүд хариуцлага хүлээх ёстой. Тэд бол төрийн эрхийг хууль бусаар авч байна." гэсэн юм.
Энэхүү мэдээллийн дараа Төв аймгийн Сонгуулийн Ерөнхий хороо хуралдаж, шийдвэрээ буцаажээ.