Угаарын хийн мэдрэгч төхөөрөмж нь ажиллагаагүй болж, эвдэрсэн, гээсэн, зай хураагуур нь дууссан эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна. Хэрвээ угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь эвдэрсэн, гээсэн, зай хураагуур нь дууссан бол зай хураагуурыг сольж ажиллуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЭЦА-аас санууллаа.
- Улаан гэрэл: Угаарын хийн аюултай түвшин илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохиолол дуугарна. Энэхүү дохиолол нь танай гэр, байшинд угаарын хийн хуримтлагдаж, угаартах эрсдэл үүсэж байгааг илтгэнэ.
- Ногоон гэрэл: 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.
- Шар гэрэл: Мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарна.
Сэтгэгдэл (1)