Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог. Тэгвэл 2024 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ны ням гаргаас иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж.
НӨАТ-ын буцаалтаар автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой байдаг. Тэгвэл дээрх татваруудыг НӨАТ-ын буцаан олголтоор төлөх хүсэлт хүлээн авах хугацаа дууссан байна.
Сэтгэгдэл (2)