“Номин” агуулахын урд талын замыг засварлаж буйтай холбогдуулан хот хоорондын автобуснууд өнөөдрөөс “Драгон” авто зогсоолоос орон нутаг руу зорчиж эхэлжээ. Тодруулбал Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд чиглэлийн автобуснууд энэ сарын 28-ныг дуустал “Драгон” авто зогсоолоос тээвэрлэлт гүйцэтгэх түр зохицуулалт хийсэн байна. Энэ талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээлэв.