Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эмч нарын буруутай үйлдэлээс болж дөнгөж 17 настай анхлан төрөгч эх эндсэн хэрэг энэ сарын 18-нд гарчээ.
Дөнгөж 17 настай жижиг биетэй эх 4.2 кг ураг тээж байхад төрөх тасгийн эмч нар зөвлөлдөхгүй тасгийн эрхлэгч дур мэдэн өөрөөр нь төрүүлэх шийдвэр гаргаснаар ийнхүү төрөхийн хүндрэл тохиолдсоныг албаныхан нууцалж байна.
Хохирогчийн ар гэрийн зүгээс цагдаа хуулийн байгууллагад хандаж шалгалт хийж эхэлжээ.
Энэ талаар Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн менежерээс тодруулахад "Хувь хүний нууцтай холбоотой асуудал учир мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн бол Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга н.Одбаяр "Өнгөрсөн тав дахь өдөр болсон үйл явдал. Одоогоор хүүхдийн биеийн байдал муу байна" гэх мэдээллийг өглөө.
Д.Батчулуун