Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2024 оны эхний 9 сард 1494.6 тэрбум төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 333.0 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Энэ сангийн тусламж үйлчилгээний зарлага оны эхний 9 сард 1557.0 тэрбум төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 343.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Тус сангийн орлого нэмэгдэхэд:
- эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 2023 оноос 122.2 тэрбум төгрөг , төр даатгалыг хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл 111.8 тэрбум төгрөг,
- төр төлбөрийг нь хариуцах тусламж,
- үйлчилгээний зардлыг энэ даатгалын байгууллагаар дамжуулан санхүүжүүлэхэд улсын төсвөөс олгох хөрөнгө 98.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэн нөлөөлжээ.
Улсын хэмжээнд оны эхний 9 сард эрүүл мэндийн даатгалд давхардаагүй тоогоор 3239.7 мянган хүн даатгуулсан аж.
Нийт даатгуулагчийн хувьд:
- 2299.9 мянга нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан,
- 740.9 мянга нь ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн,
- 198.9 мянга нь шимтгэлийг өөрөө хариуцан төлөгчид байна.