2024 оны аравдугаар сарын 16-ны байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1444 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Улмаар нийт 9.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 35 иргэн амь насаа алдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 60 хувиар өссөн үзүүлэлт аж. Иймд иргэд та бүхнийг гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.