Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогчдыг НДШ-ийн өрөө барагдуулахыг уриалжээ.
Ажил олгогч нар нь НДШ-ийг хугацаанд нь төлөхгүй байснаар ажилтанд дараах эрсдэл үүсдэг. Үүнд:
- Тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байх
- Жирэмсэн, амаржсаны болон хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийн эрх үүсэхгүй байх
- Төрийн болон хувийн байгууллагын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч чадахгүй байх
- Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн үйлчилгээ авах боломжгүй болох
- Ажилгүйдлийн тэтгэмжийн эрх үүсэхгүй байх
- Гадаад улс руу зорчих виз мэдүүлэх үйлчилгээнд хамрагдах боломжгүй болох
- ҮОМШӨ-ний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн эрх үүсэхгүй байх зэрэг орно.