Цөлжилт бол удаан хугацаагаар үргэлжлэх газар доройтох үйл явц, цөл бол энэ үйл явцын төгсгөлийн үе шат. Цөлжилт нь байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажиллагааны олон талт нөлөөнөөс хамаардаг учир цөлжилтийн нийтлэг нэгдсэн тодорхойлолт гаргахад нилээд хүндрэлтэй юм.
Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцид зааснаар "Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай, заримдаг хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газар орчин доройтохыг цөлжилт гэнэ" гэж тодорхойлсон байдаг.
Тэгвэл "Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд өртсөн, энэ нь жил бүр өсаж байна" гэж ЭЦА-аас мэдээлжээ.