Орон нутгийн сонгууль маргааш болно. УИХ-ын намрын чуулган ч нээсэн. УИХ-ын зарим гишүүд орон нутаг руу гүйгээд гүйцэгдээгүй. Засгийн газар 2025 оны төсвийн төслийг өргөн мэдүүлээд байгаа энэ цаг дор хэрэглээний барааны үнэ өссөөр байна. Чухамдаа инфляц 6.7 хувьтай гарахад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ нөлөөлсөн байгаа юм.
Тодруулбал хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.7 хувь, өмнөх сараас 0.1 хувиар өссөн үзүүлттэй байна.
Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 7.5 хувиар өссөн нь хамгийн өндөр
2024 оны 9 дүгээр сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.5 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 13.1 хувь, Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 9.1 хувь, Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 7.5 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.
Хүнсний барааны үнэ өмнөх оноос 8.5 хувиар өсжээ
2024 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 7.6 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 6.4 хувиар, барааны бүлгийн үнэ 6.2 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 8.5 хувиар өсжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.7 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.0 хувь ), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 8. 9 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 9 дүгээр сард өмнөх сараас 0.1 хувиар өсөхөд хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.2 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Мах, талх, гурил, будааны үнэ улам өссөн
Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 11.6 хувиар, адууны махны үнэ 10.2 хувь, хонь, ямааны махны үнэ 13.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Талх, гурил, будааны бүлгийн үнэ 5.4 хувиар өсөхөд гурилын үнэ 5.7 хувиар, талх, нарийн боовны үнэ 6.0 хувиар, гоймонгийн үнэ 14.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2024 оны 9 дүгээр сард өмнөх сараас 0.1 хувиар, өмнөх оны эцсээс 5.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсжээ.
Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2023 оны 9 дүгээр сард 10.2 хувь байсан бол 2024 оны 9 дүгээр сард 6.5 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.7 нэгж хувиар буурсан байна. Улаанбаатар хотын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.1 нэгж хувь (33.2%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.2 нэгж хувиар (48.8%) тус тус нөлөөлсөн байна.
Ховд аймагт хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ
хамгийн өндөр буюу 14.9 хувиар өсжээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 9 дүгээр сард бүх аймагт өмнөх оны мөн үеэс 2.9-14.9 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 9 дүг ээр сард Увсаймагт 2.9 хувиар өссөн нь хамгийн бага, Ховд аймагт 14.9 хувиар өссөн нь хамгийн өндөр байна гэж Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.