БНХАУ-ын “Yutong Bus” компаниас худалдаж авсан 31 ширхэг урт автобусыг бүгдийг үйлчилгээнд гаргажээ.
Тодруулбал “М:1-Таван шар-Офицеруудын ордон”, “М:2-Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”, “М:3-Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай” чиглэлд урт автобуснууд иргэдэд үйлчилдэг болсон байна.
Харин урт цэнхэр автобуснуудын насжилт 2025 оны хоёрдугаар сард дуусах учир шинэ автобуснуудаар парк шинэчлэлт хийжээ.
Шинэ урт автобусны нийт багтаамж 125 ба түүнээс дээш хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтай. Манай орны цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камерууд, төлбөрийн олон төрөлт карт уншуулах боломжтой. Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан зохион шаттай.