Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй атар газар эзэмшсэний 65 жилийн ой болж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойших 2 жилийн үр дүнтэй танилцах өдөр тохиож байна.
Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаатай танилцан, бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний худалдан авалт хийх боломжтой аж.
Дархан-Уул аймгийн Залуучууд театрын гадна талбайд хүүхэд багачууддаа зориулсан амарч тоглох тоглоомын хэсэг, амтат сайхан хоол, халуун уух зүйлс болон “Галтай цирк”, “Тэнцвэрийн үзүүлбэр” хөгжөөнт тоглоом, тэмцээн уралдаанууд зохион байгуулагдана гэж ХХААХҮЯ-аас мэдээлэв.