Говь-Алтай аймагт өчигдөр 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, Дэлгэр сумын Баян-Өндөр багийн "Зуухны шал гэх газарт өчигдөр 16:12:06 цагт энэ тухай мэдээлэл бүртгэгдсэн байна. Улмаар 16:17 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудан болон газар хөдлөлтийн мэдээлэл дамжуулдаг дуут системээр ирүүлжээ. Газар хөдлөлт болсон энэхүү газар нь аймгийн төвөөс 162 километр газарт, сумын төвөөс зүүн урд зүгт 72 километрын зайд аж.