НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд Яармагийн шинэ гүүрнээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдох 8.3 км авто замыг шинээр барих бөгөөд 2025 онд бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм. Одоогоор ажлын зураг төслийг боловсруулж байгаа аж. Зургийн ажил 2024 онд дуусаж, 2025 онд авто замын ажлыг эхлүүлж, 2026 онд барьж дуусахаар төлөвлөсөн гэдгийг холбогдох албанаас мэдээлсэн билээ.
“Яармагийн шинэ зам”-ын онцлог нь замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх төрлийн оролцогчийн аюулгүй байдлыг хангасан цогц гудамж, замын жишиг байдлаар баригдана. Өөрөөр хэлбэл, замын ердийн шинэчлэлээс илүү нийтийн тээвэр, явган зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламжийг авто замтай нь иж бүрэн шинэчлэхээр төлөвлөсөн гэж НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээлж байв.