Монгол Улсын Засгийн газрын баталгаатайгаар Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалсан.
Үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан юм. Ингэснээр тус станцын эхний блок буюу 150 МВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.