Сүүлийн таван жилийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт скүүтэр болон цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 539 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ.
Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувь нь 0-18 насны хүүхэд байна.
Бүртгэгдсэн тохиолдлуудыг шалтгаанаар нь ангилж үзвэл:
• Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч онхолдох буюу унаж гэмтэх -492 (84.2 хувь)
• Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч автомашинтай мөргөлдөж гэмтэх -59 (10.1 хувь)
• Явган зорчигч цахилгаан дугуй, скүүтэрт мөргүүлж гэмтэх -25 (4.3 хувь)
• Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөж гэмтэх -7 (1.2 хувь)
• Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч явган хүнтэй мөргөлдөж гэмтэх -1 (0.2 хувь) байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)