2024-2025 оны хичээлийн жилд Эдүтэн платформыг шинээр хэрэгжүүлэх багш нарт зориулсан “Математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих ЭДҮТЭН цахим системийг хэрэгжүүлэх багшийн сургалт”-ыг 8 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, аймаг, нийслэлийн Боловсролын газрууд хамтран зохион байгуулж байна.
Эдүтэн платформын багшийг дараах 3 үе шаттай бэлтгэдэг.
I шат: Багшлах эрх олгох видео курс
II шат: Үндсэн сургалт
III шат: Аналитик дээр дүн шинжилгээ хийх ахисан түвшний сургалт
Энэ удаагийн “Үндсэн сургалт”-ыг 2, 3 дугаар ангийн 4223 багшийг хамруулан, танхим болон онлайн хэлбэрээр 444 сургагч багш нийслэл, аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Үндсэн сургалтаар багш нар:
- Платформ дээр курс удирдах, хичээл, даалгавраа сонгох
- Бага боловсролын математикийн сургалтын хөтөлбөр, платформын даалгаврын нийцэл, хичээл төлөвлөлт
- Эдүтэний даалгаврын төрөл, ажиллах аргачлалд суралцаж, цахим системийг хэрэгжүүлж буй арга туршлага хуваалцах чиглэлээр суралцаж байна.