ХЭҮК-оос хүүхдийн сурч боловсрох эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар зөвхөн төрийн байгууллага гэлтгүй хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын зохицуулалтыг оруулж өгсөн. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамаарч байгаа. Ингэхдээ хүүхэд хамгааллын бодлогыг баталж, хэрэгжилтийг хангана. Бодлогыг хэрэгжүүлэхдээ цалингийн сангийн нэг хувийг хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхэд зарцуулна гэж заасан. Хүүхэд хамгааллын бодлого төсөвтэй болж эхэлж байна.
Дараагийн асуудал бол хүүхдэд ээлтэй орчин нөхцөл. Шинээр баригдаж байгаа барилга байгууламж, зам талбай хүүхдэд ээлтэй байна уу эсэх. Тэгэхээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүүхдийн мэргэжилтнийг оруулж, сан.ал дүгнэлт өгнө. Эдгээрээс гадна нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэгт онцгой зохицуулалт орсон.
Хүүхдийн эрхийн асуудал онцгой ач холбогдолтой. Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг эзэлдэг хүүхдийн эрх чухал анхаарах сэдэв. Хүүхэд хамгааллын санхүүжилт олон асуудлыг дагуулдаг. Бүтэц, үйл ажиллагаа үр дүнгүй байгаа нь санхүүжилттэй холбоотой. Нэмэлт өөрчлөлтөд санхүүжилттэй холбоотой заалтууд орсон байгаа. Ингэснээр жил бүрийн төсөвт хүүхэд хамгааллын чиглэлд төсөв, санхүүгийн эх үүсвэртэй болно" гэв.
Сэтгэгдэл (1)