Өнгөрсөн тавдугаар сард Усны газар, Туул голын сав газрын захиргаа болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран туул голын ай сав дагуух усны ундарга, булаг, шанд горхинуудыг тоолох тооллого хийсэн.
Тус тооллогоор Богдхан ууланд шинээр 4-5 булаг, шанд шинээр бүртгэгдсэн бөгөөд хамгаалалтын захиргаанаас шинээр бүртгэгдсэн булаг, шандыг хамгаалах ажлыг үе шаттай эхлүүлжээ.
Тус Чулуутын аманд шинээр бүртгэгдэн булгийг “Даяанчийн булаг” гэдэг нэртэй бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагаас усны дээж авч шинжлэх ажил хийгдэж байна хэмээн Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)