БШУ-ны яамнаас суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, цэцэрлэг болон сургуулийн орчинд аливаа хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх чиглэлээр дараах зөвлөмжийг Боловсролын ерөнхий газарт хүргүүлжээ. Үүнд, хичээл, сургалтын үйл ажиллагааны эхний долоо хоногт суралцагчдад дасан зохицох, сургууль, анги хамт олонтойгоо нэгдэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, суралцагчийг бие, сэтгэл санааны хямралд өртөх, айдас түгшүүрт автахаас сэргийлэх болон хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, зөвлөгөө өгөх, хүүхэд бүрийн нийгэм, сэтгэл зүйн асуудлыг илрүүлэх, тандан судлах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх зэргээр зөвлөжээ.