Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цагаан давааны хогийн цэг рүү өгсөх авто замын ажил энэ онд дуусна.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цагаан давааны хогийн цэг рүү өгсөх шороон замаар том оврын автомашин их зорчдог.
Тоосжилт их үүсдэг учраас тухайн хорооны иргэд авто зам хийх хүсэлт өгсөн. Энэ дагуу компани шалгарсан ч өнөөдрийг хүртэл ажил эхлээгүй байна.
Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, 19 дүгээр хорооны Засаг дарга Г.Шүрэнцэцэг болон хорооны иргэд гүйцэтгэгч компанид үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцуулж, ажлаа эхлүүлэхийг хүслээ.
Мөн хорооны хоёр байршилд хүүхдийн тоглоомын талбайг шинээр хийх, засварлах шаардлагатай байгааг танилцуулсан. Энэ ажлыг Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаас төвөөс хариуцаж ажиллахаар боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.