Нийслэлд тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
НОБГ, Экологийн Цагдаагийн алба, нийслэлийн ЦУГ, ТЦА, НБОГ, НМЭГ, ЗӨСҮТ, НЭМГ-ын алба хаагчид хяналт шалгалтыг зохион байгуулж, Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоо, маршрутын бус замуудад үүрэг гүйцэтгэж байна.
Малын гоц халдварт өвчин нь малаас малд, хүнээр дамжиж малд, тээврийн хэрэгслээр дамжиж халдах эрсдэлтэй тул хөдөө орон нутгаас мал, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн худалдан борлуулахад хяналт шалгалтыг хийж байгаа юм. Улаанбаатар хотод өнгөрсөн сарын байдлаар тарваганы мах худалдан авсан, тээвэрлэсэн 524 зөрчлийг илрүүлжээ. Хяналт шалгалт ирэх аравдугаар сарын 15-ыг хүртэл үргэлжлэх аж.
Сэтгэгдэл (1)