2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын мэдээллийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас хүргэлээ. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
- 47 хувь нь бэлчээрийн нөөцтэй
- 20 хувь нь бэлчээр хүрэлцээтэй
- 21 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн
- Дөрвөн хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн
- Найман хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.
Өөрөөр хэлбэл өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарчээ.