Хүн төрөлхтний эрх тэгш байдал, хамтдаа энх тайвнаар зэрэгцэн оршихын бэлгэдэл болсон “Парис-2024” зуны 17-р паралимпын наадмыг Монголд анх удаа албан ёсны онцгой эрхтэйгээр Централ телевиз болон PSN хамтран шууд дамжуулах гэж байна. Паралимпын наадмын нээлтийн ёслолыг наймдугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 01:00 цагаас Централ телевизээр хүлээн авч үзэх боломжтой.
Паралимпын наадамд манай улсын 12 тамирчин спортын зургаан төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорино.
Шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр “M bank”, “Netcapital Financial Group”, ивээн тэтгэгчээр “Coca-Cola Mongolia”, “APU Company” хамтрагчаар “BSB Service LLC” ажиллаж байгаа аж.