Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад Бин Хамуд Албусайди манай улсад энэ сарын 25-26-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.
-УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 15-27-ны өдрүүдэд хуралдана.
-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино Урлагийн зөвлөл нь БНСУ-ын DNC Dankook их сургуулийн New Cinema институт хамтран уран бүтээлчдэд зориулж, дадлагад суурилсан CASUAL CINEMA сургалтыг Үндэсний төв номын сангийн байрны 11 давхарт 10:00 цагаас зохион байгуулна. Сургалт 31-нийг дуустал үргэлжилнэ.
-XMF 2024 “Цэцээ vs Билгээ” тоглолтын хэвлэлийн бага хурал Novotel зочид буудлын 4 давхрын хурлын зааланд 11:20 цагт болно.
-AНУ-ын ЭСЯ-ны санаачлагаар Монголын кино институт хамтран “Америкийн баримтат кино өдрүүд 2024” (American Film Showcase буюу AFS)–ийг Гэгээнтэн кино театрт наймдугаар сарын 26-29-нд үнэ төлбөргүй зохион байгуулна.
-Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль өнөөдөр өндөрлөнө.
-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 9 дүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.
-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.
-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ
-Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.