Их, дээд сургуульд элсэгчдийн тоо сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлттэй байна. Энэ хичээлийн жилд их сургуулиудын сургалтын төлбөр хэд байгаа талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Монгол Улсын Их сургууль
Монгол Улсын их сургуулийн төлбөр нэг кредит нь 123,600 төгрөг байна. Суралцагч хамгийн ихдээ 21 кредит судлах боломжтой.
МУБИС: Нэг кредит нь 112 мянган төгрөгөөс эхэлж байна
МУБИС-ийн суралцагч судлах хичээлийн кредитээс хамааран төлбөрөө төлнө. Тухайлбал, нэг кредитын төлбөр 112,000-135,400 төгрөгийн хооронд байна.
ШУТИС: Нэг кредит нь 98-170 мянган төгрөг байна
ШУТИС-д 2024-2025 оны хичээлийн шинэ жил шинээр элсэн суралцах төлбөрийн нэг кредитийн үнэлгээ 148-170 мянган төгрөг байгаа бол дэвшин суралцаж буй оюутнууд салбар сургуулиасаа хамаарч 98-157 мянган төгрөгийн төлбөр төлнө.
АШУҮИС: Нэг кредит нь 130 мянган төгрөг байна
АШУҮИС-ийн жилийн төлбөр мэргэжлээсээ хамаарч дунджаар 4 сая 300 мянган төгрөг аж. Харин нэг кредит нь 130 мянган төгрөг болжээ.
СЭЗИС-ийн төлбөр хамгийн өндөр буюу 215 мянга байна
СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн үйл ажиллагаа орон даяар, цахим хэлбэрээр үргэлжилж байна. Сургалтын төлбөрийн хувьд суралцах ангиасаа шалтгаалан нэг кредитийн төлбөр 215 мянган төгрөгөөс эхэлнэ. Жилийн төлбөр дунджаар 8 сая орчим төгрөг байна.
Сэтгэгдэл (1)