Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зуншлагын байдал танилцууллаа. Наймдугаар сарын 20-ны байдлаар зуншлагын байдал нийт нутгийн 70 гаруй хувьд буюу Архангай, Төв, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн зарим нутгаар сайн, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт 20 гаруй буюу хувьд дунд байна.
Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-23 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-9.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджаас ахиу, Баян-Өлгий, Увс, Ховд, Сэлэнгийн зарим, Завхан, Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага орсон. Газар тариалангийн үйлдвэрлэлд тариалан бүхий ихэнх нутгаар зэрлэг зулгаах, хүнсний ногоо хураах ажил хийгдэж байгаа бол МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл, сааль сүү бэлтгэх ажил хийгдэж байна.
Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудай сүүн бололтоос аарцан бололтын үе шатанд байгаа бол төмс ихэнх нутагт цэцэглэлтийн төгсгөлөөс иш навчны гулжийлтийн үе шатанд байна. Улаан буудайн өндөр сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй буюу 52-100 см байна.
Сэтгэгдэл (1)