Наймдугаар сарын 22-ны байдлаар Баян-Өлгий аймаг Улаанбурхан өвчний найман тохиолдол шинээр илэрч, нийт тохиолдлын тоо 12 болжээ. Сэжигтэй тохиолдлын тоо өсаж байгаа тул шат, шатны бүх эрүүл мэндийн байгууллагуудад тандалтын багийг ажиллуулж эхэлсэн байна.
Түүнчлэн Баян-Өлгий аймаг руу хоёр дахь удаагаа зөвлөн туслах багийг явуулсан агаад тус аймагт бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтлуудыг 86 хувьтай вакцинжуулжээ. Одоогийн байдлаар Улаанбурханы товлолын вакцинд хамрагдаагүй 1500 хүүхэд, жирэмсэн эхчүүд, 0-9 сартай нярай байна гэсэн судалгаа гарчээ.
ЭМЯ-наас Баян-Өлгий аймгаас болон баруун аймгуудаас орж ирж байгаа хилийн шалган нэвтрүүлэх байрууд, Алтай таван богд руу явж байгаа аялагчдад зөвлөмж өгч халдварын голомтот бүс рүү иргэд аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна.