Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв мэдээллийг хүргэж байна.
Хур тунадас: 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 23-нд бороо, 25, 28-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.
Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө +10...+15 градус, өдөртөө 23, 28-нд бага зэрэг сэрүүсч +16...+21 градус, бусад хугацаанд +22...+27 градус дулаан байна.
Сэтгэгдэл (3)