Өнөөдөр монгол орны зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж байна. Тэгвэл ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас бороотой үед анхаарах зөвлөмжийг хүргэлээ.
Үүнд:
-Гэрээсээ гарахдаа дулаан хувцаслах, шүхэр, усны гутлаа авах
-Автомашин барихдаа хурдаа багасгах, цаг хугацаагаа зөв тооцоолох
-Гол, усаар гатлахдаа зориулалтын гарц, гармаар гарах
-Өндөр хүчдэл, цахилгааны шонд ойртохгүй байх
-Урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөв.