2024 оны улсын төсвийн хөрөнгөөр Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Чойр-Их Залаат овооны ар хүртэлх 3.04 км авто зам болон Чойр-Сайншанд чиглэлийн А0102 дугаартай авто замтай нийлэх хоёр түвшний уулзварын шинэчлэлийн ажил тусгагдсан байна.
Энэхүү ажил нь А0102 Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаас 231.1-232.2 дахь километрт 1.1 км давхцаж байгаа тул төслийн зам барилгын ажлаас хамаарч тус хэсэгт түр замаар зорчуулахаар болжээ.
Тус бүтээн байгуулалтын ажлыг "Хүслэнт бүтээмж" ХХК гүйцэтгэх агаад 2025 оны есдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)